top of page

Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүд

Танд тааламжтай, цэмцгэр эко орчны төлөө сэтгэл шингээсэн үйлчилгээгээр шинэлэг төрхийг урлана.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос хойш нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, гадна орчны тохижилт, хог хаягдлын менежмент болон авто зам, зогсоолын барилга, засварын чиглэлээр дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Asphalt.jpg

01

Авто зам, замын байгууламж барих, засварлах хүрээнд

Авто зам, замын байгууламжийн аливаа төсөл, түүний цар хүрээ нь газар зүйн байрлал, замын урт, хөдөлгөөний ачаалал, хөрсний бүтэц зэрэг хүчин зүйлээс хамааран оновчтой шийдлээр хэрэгжиж, байгаль орчиндоо ээлтэй, бат бөх, стандартын дагуу тохижсон дэд бүтцийг бий болгодог.

urban_landscaping.jpg

02

Цэцэрлэгжүүлэлт ба гадна орчны тохижилт

Цэцэрлэгжүүлэлт нь гоо зүйн хэрэгцээг хангахаас гадна олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, амралт зугаалгын таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн харилцаа, оролцоог нэмэгдүүлэх суурь болдог. Мөн байгууллагын гадна орчны зөв зохион байгуулалт, тохижилт нь тухайн байгууллагын имиджийг бүрдүүлж, зочин, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлд эерэгээр нөлөөлдөг.

05-2.jpg

03

Ногоон байгууламжийн ач холбогдол

Ногоон байгууламжийн арчлалт, цэцэрлэгжүүлэлт нь орчны тав тух, агаарын чанар, хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх олон талт ач холбогдолтой. Ногоон байгууламжууд нь хот суурин газрын халуун цэгийг бууруулж, агаар дахь тоос тоосонцорыг шүүх, дуу чимээг намсгах, био төрөл зүйлсийн амьдрах орчныг бүрдүүлж байдаг чухал үүрэгтэй.

Байгууллага, ажилтан хамт олны хөгжлийн төлөө

Ногоон байгууламжийн төсөл

Зам талбайн үйлчлэгч ажилчдын байр нь ХУД-ийн 10-р хороо, Буянт-Ухаа-1 хорооллын 7-р байрны 2-р подволийн 100 м2 талбай бүхий байранд байрлаж цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийх нөхцлийг бүрдүүлэн ажилладаг...

СХД-ийн 129-р сургуулийн дэргэдэх Бичил цэцэрлэг төсөл

СХД-ийн 129-р сургуулийн дэргэдэх Бичил цэцэрлэг төсөл, СХД-ийн 129-р сургуулийн дэргэдэх Бичил цэцэрлэг төсөл...

АШУҮИС-ийн талбай дахь “Бичил цэцэрлэгт хүрээлэн" төсөл

АШУҮИС-ийн талбай дахь “Бичил цэцэрлэгт хүрээлэн" төсөл амжилттай хэрэгжүүллээ...

Иргэдийн амьдрах орчин, нийгмийн хөгжлийн төлөө

ХУД-ийн 19-р хорооны Цэлмэг хотхоны авто зам, зогсоолыг байгууллаа

ХУД-ийн 19-р хорооны Цэлмэг хотхоны авто зам, зогсоолыг байгууллаа

Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК нь ХУД-ийн 19-р хороо, “Цэлмэг хотхоны урд авто зогсоол байгуулах ажил”-ыг гэрээт хугацаанд технологийн дагуу гүйцэтгэж ажиллалаа.

Чингэлтэй хайрханы ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт

Чингэлтэй хайрханы ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт

Нийслэлийн байгаль орчны газартай байгуулсан гэрээний дагуу 2019 онд “Чингэлтэй хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт”-ийн ажлыг хийж гүйцэтгэлээ...

АШУҮИС-ийн төв байрны гаднах талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр байгуулж ашиглалтад орууллаа

АШУҮИС-ийн төв байрны гаднах талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр байгуулж ашиглалтад орууллаа

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бодлого төлөвлөлттэйгөөр томоохон эмнэлгүүдийн гаднах тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж, үйлчлүүлэгч иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж ирсэн...

bottom of page