
Авто зам, замын байгууламж барих, засварлах үйлчилгээ
Авто зам, замын байгууламж барих, засварлах үйлчилгээ
Үйличлгээний тухай
Охь Мандал ХХК нь хатуу хучилттай авто зам барих, авто машины зогсоол, талбайн тохижилт, засварын ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд дараах хоёр чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
-
2.8.2.1.1) 5 км хүртэлх хатуу хучилттай авто зам барих
Хот, хөдөө орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн стандартын шаардлага хангасан хатуу хучилттай зам барих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөлийг сайжруулахад чиглэнэ.
-
2.8.2.6) Авто зогсоол, талбайн тохижилт ба засвар
Олон нийтийн зориулалттай авто зогсоол, байгууллагын зогсоолын шинэчлэл, засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд замын тэмдэглэгээ, хашлага, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, гадна тохижилт багтана.
Энэхүү шинэ үйлчилгээний хүрээнд бид чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж, хэрэглэгчдэд чанартай, удаан хугацааны ашиглалттай дэд бүтцийн шийдлүүдийг санал болгож байна.
Үйлчилгээний багцууд
Доорх бүх багцууд зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, чанарын хяналт, техникийн нөхцөлийн дагуу хийгдэнэ. Үйлчилгээ бүрийг тухайн газрын нөхцөл байдал, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалгаар хийж гүйцэтгэнэ.
Багцын нэр | Тайлбар | Цар хүрээ |
---|---|---|
1. Стандарт авто зам барих багц | Хатуу хучилттай 1–5 км урт замын хөрс боловсруулалт, суурь үе, хучилт, ус зайлуулах системийн иж бүрэн гүйцэтгэл. | Хот, суурин, үйлдвэр үйлчилгээний бүсийн зориулалттай. |
2. Байгууллагын зогсоолын тохижилт | Байгууллага, худалдаа үйлчилгээний газрын авто зогсоолын төлөвлөлт, хучилт, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, ус зайлуулах шийдэл. | 15–50 автомашины зогсоол. |
3. Зогсоолын шинэчлэл, засвар | Хуучин зогсоолын хучилт сэргээн засварлах, ан цав нөхөх, тэмдэглэгээ шинэчлэх, замын тэмдэг суурилуулах. | Байгууллага, орон сууцны хорооллын зогсоол. |
4. Богино зайн болон туслах замын тохижилтын шийдэл | Богино зайн зам, явган хүний гарц, хурд сааруулагч, хашлага суурилуулах. | Сургууль, цэцэрлэг, хотхон орчмын аюулгүй байдлыг хангах. |
5. Дэд бүтэц + тохижилтын багц | Авто зогсоо л болон замыг гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хамт иж бүрнээр төлөвлөж, түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэх. | Хот байгуулалтын дэд бүтцийн төслүүдэд зориулагдсан цогц шийдэл. |
Цомог
Авто зам, замын байгууламж барих, засварлах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын зургуудтай танилцана уу.
