
ОХЬ МАНДАЛ ХХК
ЦЭС
Эрхзүй
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 03.220.20
Стандартчилын үндэсний зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
1 Хамрах хүрээ
Зам тээврийн ослын улмаас нас барах, хүнд гэмтэх явдлыг багасгах, түүнд нөлөөлөх, зам тээврийн системтэй харилцан уялдах байгууллагын ЗХАБ-ыг хангах удирдлагын тогтолцооны хэрэгцээ шаардлагыг энэхүү олон улсын стандартаар тогтооно. Энэхүү стандартын эрэлт хэрэгцээнд ЗХАБ-ын бодлогын хэрэгжилт, хөгжил, байгууллагын зорилго, эрх зүйн болон бусад эрэлт хэрэгцээг тодорхойлох үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагаас тогтоосон ЗХАБ-тай холбоотой элемент, шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээлэл, түүнд тавих хяналт хамаарна. Төрөл, хэмжээ, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ, болон өмчийн хэлбэрээс үл хамааран ямар ч байгууллага хэрэглэнэ. Үүнд:
a) ЗХАБ-ын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх
b) ЗХАБ-ын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох,
хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх
с) ЗХАБ-ын бодлогод нийцэж байгааг батлах
d) Олон улсын стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулахыг хүсвэл олон улсын стандартыг хэрэглэх боломжтой.
Энэхүү олон улсын стандарт нь ЗХАБ удирдлага зохион байгуулалтад зориулагдсан. Энэ нь техникийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний тээвэрлэлтийн чанарын шаардлага (Жишээлбэл: зам, замын тэмдэг, гэрэл дохио, автомашин, трамвай, ачаа тээвэр, зорчигч тээвэр, аврах болон түргэн тусламжийн үйлчилгээ)-д чиглэгдээгүй болно.
Энэ олон улсын стандартаар ЗХАБ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн зохицуулалт, баримт бичгийн нэгэн хэвийн байдлыг ойлгуулахыг зориогүй юм.