Чингэлтэй хайрханы ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт

Төслийн тойм
Нийслэлийн байгаль орчны газартай байгуулсан гэрээний дагуу 2019 онд “Чингэлтэй хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт”-ийн ажлыг хийж гүйцэтгэлээ...
Байршил
Чингэлтэй дүүрэг
Хэрэгжсэн огноо
2019
Төсөл хэрэгжсэн тухай
Нийслэлийн байгаль орчны газартай байгуулсан гэрээний дагуу 2019 онд “Чингэлтэй хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт”-ийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлын хүрээнд тус компани Чингэлтэй хайрханд нарс, гацуур, агч, шинэс, тэхийн шээг, өрөл, монос, далан хальс, гүйлс, буйлс, голт бор, шар хуайс, интоор, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг 18 нэр төрлийн 43000 ширхэг мод, бут сөөгийг тарьж суулгаж, 3 жил гаруй хугацаанд технологийн дагуу арчилж хамгаалж, бүрэн ургуулж ажилласан.
УИХ-ын гишүүн Даваагийн Ганболдын санаачилга, төлөвлөлтөөр хийгдсэн Дээд салхитын амны “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн Хөл бөмбөгийн талбай, байгалийн задгай театрын эргэн тойрны бүхий л орчинд манай хамт олны технологийн дагуу тарьж ургуулсан мод, бут сөөг бүхэн өнөөдөр зочилсон хэн бүхний харааг булааж, ая тухтай байдлыг мэдрүүлсэн эко орчин болон хөгжиж, урт хугацааны бодит үр дүнгээ өгч буйг харж болно.
Нэмэлт мэдээлэл
Захиалагч: Нийслэлийн байгаль орчны газар
Хяналт: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
Төсөл хэрэгжүүлэгч: Охь мандал ХХК
Хэрэгжүүлсэн огноо: 2019 он
