top of page
mod-urjuuleg.jpg

Мод үржүүлэг

mod-urjuuleg.jpg

Мод үржүүлэг

Мод үржүүлэг

Үйличлгээний тухай

Төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт стандартын суулгац бэлтгэх гол зорилтын хүрээнд мод үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлж, хөгжүүлэн ажиллаж байна.

Үйлчилгээний онцлог, давуу талууд

Орчин үеийн тоног төхөөрөмж: Бид мод үржүүлгийн газрын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл, технологийг нэвтрүүлэх зорилтын эн тэргүүнд тавин ажиллаж байна. 
Мэргэшсэн баг: Мод үржүүлгийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтуудад тогтмол хамруулж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. 
Эко-нийгмийн хариуцлага: Бид тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.
Чанарын баталгаа: ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.
 

Хамрах хүрээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж өрнүүлсэн “Тэрбум мод” үндэсний хүрээний уриа дуудлага дор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа Гачууртын мод үржүүлгийн газарт нийт 5 га талбайд мод үржүүлгийн ажлыг 2022 оноос эхлүүлэн хийж гүйцэтгэж байна. Тус компани ХУД-ийн 14-р хороонд өөрийн эзэмшлийн 0,5 га газарт мод үржүүлгийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Үйлчилгээний багцууд

Хот суурин, нийтийн болон хувийн эзэмшлийн талбайд мод, бут сөөг, тарих, үржүүлэх, ойжуулах мэргэжлийн  үйлчилгээний багцууд

Багцын нэр
Багцын тайлбар
Багцын давтамж
Мод тарих үйлчилгээ
Хот, суурин болон хөдөө орон нутагт төрөл бүрийн мод тарих.
Нэг удаа
Ойжуулалтын хөтөлбөр
Байгаль орчныг сэргээх зорилготой ойжуулалтын үйл ажиллагаа.
Улирал тутам / Жил бүр
Байгууллагын ногоон санаачилга
Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих төсөл.
Захиалгаар
Мод үржүүлэг, нийлүүлэлт
Чанартай тарьц, суулгацыг хүргэж өгөх, худалдаалах.
Шаардлагатай үед
Модны эрүүл мэнд, арчилгаа
Шинээр тарьсан модны ургалтыг хянах, арчилгаа хийх.
Улирал тутам

Цомог

Мод үржүүлэг чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын зургуудтай танилцана уу.

bottom of page