top of page

АШУҮИС-ийн төв байрны гаднах талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр байгуулж ашиглалтад орууллаа

АШУҮИС-ийн төв байрны гаднах талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр байгуулж ашиглалтад орууллаа

Төслийн тойм

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бодлого төлөвлөлттэйгөөр томоохон эмнэлгүүдийн гаднах тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж, үйлчлүүлэгч иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж ирсэн...

Байршил

Сүхбаатар дүүрэг

Хэрэгжсэн огноо

2021

Төсөл хэрэгжсэн тухай

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бодлого төлөвлөлттэйгөөр томоохон эмнэлгүүдийн гаднах тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж, үйлчлүүлэгч иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж ирсэн. 


2021 онд манай хамт олон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар АШУҮИС-ийн төв байрны гадна гаднах  талбайд явган зам талбай, ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г шинээр байгуулж ашиглалтад орууллаа.

Хуучирч, муудсан бетонон талбайг дахин төлөвлөж, технологи, хотын стандартын дагуу 460,6 м2 талбайд явган зам талбайг талбайг шинээр байгуулж, төв байрны барилгын 114,87 м 2 хаяавчийг шинэчиллээ. 


Төлөвлөлтийн дагуу цэцэрлэгт 50 ш том нарс мод, 25 ш гацуур, 1600 ш хайлаас,  216 ш гоёлын бут сөөг тарьж ургуулж, нийт 1159 м2 талбайг технологийн дагуу шинээр зүлэгжүүллээ. 


Цэцэрлэгт талбайд кабелийн сувагчлал хийж 14 ш гэрэлтүүлгийг угсарч, 8.70-ын тойрог бүхий 4 ш том сандал, 8 ширхэг жижиг сандал, 5 ш хогийн савыг суурилууллаа.


 Бичил цэцэрлэгийг байгуулах ажлыг 30 хоногийн хугацаанд нийт 35 мэргэжилтэн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж, 2021 оны 07-р сарын 30-ны өдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас томилогдсон комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан. 


2021 оны 07-р сарын 31-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс тохижилт бүтээн байгуулалтын ажилтай танилцаж ажиллалаа.


Гүйцэтгэгч: Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК

Зураг төсөл зохиогч: “Энхийн жаргалан констракш” ХХК 

Захиалагчийн хяналт: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 


bottom of page