top of page
standards-small.jpg

Байгууллагын менежментийн тогтолцоо

Нэгдсэн менежментийн тогтолцоо

“Охь Мандал" ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцоог 2021 оны 02-р сарын 10-аас 2022 оны 07-р сарын 02-ыг хүртэл, 1,6 жилийн хугацаанд амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ авч, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, цэцэрлэгжүүлэлт, хог хаягдлын ачилт тээвэрлэлт, мод үржүүлэг, гадна орчны тохижилт гэсэн үндсэн 5-н чиглэлийн үйл ажиллагаандаа  мөрдөж ажиллаж байна.  Энэхүү нэгдсэн менежментийн тогтолцоог “Монголын стандарт, чанарын хүрээлэн”-тэй хамтран ажиллаж нэвтрүүлснээр компанийн эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараа, чанарын бодлого, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлого, байгаль орчны бодлогоо тодорхойлж, 15 журам шинээр боловсруулан гаргаж үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллаж байна.

ISO-Certificate.jpg

Байгаль орчны бодлого

Иргэдэд цэмцгэр, тааламжтай эко орчныг бүрдүүлэхийн төлөө байгаль эхээ хайрлан хамгаалж, байгальд  ээлтэй дэвшилтэт техник, технологи, үйл ажиллагааг хэрэгжүүлж, бохирдлоос урьдчилан сэргийлж, ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх нөхөн сэргээлт, мод үржүүлгийн газрыг хөгжүүлэн, хууль тогтоомжийг чандлан сахиж, тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллана.

Чанарын бодлого

Бид олон улсын жишигт нийцсэн инновацад суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөө чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэн, хууль тогтоомжийг чандлан сахиж, чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллана.

ХАБЭА-н бодлого

Бид эрүүл, аюулгүй, хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэхийн тулд ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хүнээ дээдэлсэн эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл, ажилтнуудын тэгш оролцоог хангаж аюулыг арилгаж, эрсдэлийг бууруулан, хууль тогтоомжийг чандлан сахиж, тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллана.

НМТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй стандартууд

Нэгдсэн менежментийн тогтолцоо, стандартуудын хэрэгжилтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудын тойм

Эхлэл


2022.02.11-нд Монголын Стандарт Чанарын Хүрээлэн НҮТББ-тай НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-г нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурсан.

Сургалтууд


Баг, хамт олноороо нэгдсэн менежментийн тогтолцооны удирдлага, хэрэгжүүлэлт, дотоод аудит, хэрхэн нэвтрүүлэх, хэмжилт болон дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, мөрдлөг болгон ажиллах холбогдох журмуудыг боловсруулж батлах зэрэг 28 удаагийн үе шаттай сургалтад хамрагдаж амжилттай суралцацгаав.


Стратеги төлөвлөлт 


Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсний дараах ажлын хүрээнд: Байгууллагын Свот шинжилгээг хийж, стратеги төлөвлөлт, зорилтыг шинэчлэн батлав.

 

ХАБЭА-н сургалт


“Ур чадвар, сургалт болон мэдлэг ойлголтын журам”-ын хүрээнд: Ажилчдын ур чадварын матрицыг гаргаж, сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг боловсруулж тогтмол хөдөлмөр аюулгүй ажиллагаа, мэдлэг мэргэжил дээшлүүлэх сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

 

Дотоод аудитын сургалт


Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсний дараах ажлын хүрээнд: Дотоод аудит хийсний дараах “Үл тохирол залруулах арга хэмжээ авах журам”-ын дагуу гарсан үл тохирлыг арилгах, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж зөрчлийг тухай бүр нь арилгаж, хариу арга хэмжээ авч  ажиллалаа.

 

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих журам


“Охь мандал” ХХК нь “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих журам”-ын дагуу ногоон байгууламжит талбайн өнгө үзэмж гүйцэтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор  хэрэглэгчдийн дунд түүвэр судалгаа авч, судалгааны үр дүнг харгалзан үйл ажиллагаа сайжруулах чиглэлийг баримталж ажилладаг. 

 

Сэтгэл ханамжийн судалгаа


Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнтэй холбоотой ажлын хүрээнд: Хан-Уул дүүрэг Нисэх-Морингийн даваа, Биокомбинат-Шувуунфабрик, Найрамдал чиглэлийн авто зам дагуух иргэд, ААНБ, болон оршин суугч иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа. /2023 он/
 

Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд


Хөдөлмөрийн аюул, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх журмын хэрэгжилтийн хүрээнд: Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, хууль тогтоомж, дүрэм журмын нийцлийн үнэлгээг жил бүр хийж, мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.


Хөдөлмөрийн аюул, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх журмын хэрэгжилтийн хүрээнд: Ажлын байрны эрсдэлийн үнэлгээний үр дүнд зам талбайн үйлчлэгч нь осолд өртөх өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон. Өглөө орой, цас орсон үзэгдэх орчин хязгаарлагдмал үед ажиллахдаа стандартын шаардлага хангасан гэрэл ойлгогчтой ажлын хувцас бүрэн өмсөж, гэрэл ойлгогчтой түмбэ, тэрэг тавьж ажиллаж байна.


НМТ нэвтрүүлсэнтэй холбоотойгоор MNS ISO 9001:2016 Чанарын стандартын 8-р бүлэг ажиллагааны төлөвлөлт, хяналт, бүтээгдэхүүн үйлчилгээд тавих шаардлагыг тодорхойлох зорилгоор үйл ажиллагааны 5 чиглэлийн үйл явцын зураглалыг гаргаж, эрсдэл боломжийг тодорхойлов.
 

bottom of page