ХУД-ийн 19-р хорооны Цэлмэг хотхоны авто зам, зогсоолыг байгууллаа
- Л.Моломжамц
- May 25, 2025
- 1 min read
Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК нь (ХУДХААА/20250101008 гэрээний дугаар бүхий) ХУД-ийн 19-р хороо, “Цэлмэг хотхоны урд авто зогсоол байгуулах ажил”-ыг гэрээт хугацаанд технологийн дагуу гүйцэтгэж ажиллалаа.
Ажил гүйцэтгэх хугацаа 2025 оны 04-р сарын 07-оос 06-р сарын 06-ны өдрийн хугацаатай ч тус компани төлөвлөгөөт үе шатны ажлыг хугацаанаас өмнө буюу 2024 оны 04-р сарын 27-ны өдөр гүйцэтгэж дууссан болно.
Энэхүү ажлын хүрээнд нийт 66,4 м2 явган зам, 96,3 м2 бетонон хаяавчийг цутгаж, 1830 м2 асфальтан авто зам, талбайг байгууллаа.
Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК

















