top of page

ХУД-ийн 12-р хороонд 2, 14-р хороонд 1 байршилд “Бичил цэцэрлэг”-т хүрээлэн байгууллаа

  • Л.Моломжамц
  • Feb 2
  • 1 min read

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албанаас гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах бодлого, зорилтыг тавин бодит хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Энэхүү ажлын хүрээнд Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК нь 2023 онд ХУД-ийн 12-р хороонд 2, 14-р хороонд 1, нийт 3-н байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсанаар уг ажлыг гэрээт хугацаанд чанартай хийж гүйцэтгэлээ.


Тухайлбал, ХУД-ийн 14-р хорооны Дэнжийн 2-р хэсэгт 560 м2 талбай бүхий бичил цэцэрлэгийг орчин үеийн хатуу зөөлөн ландшафтын зохимжит шийдэл, хүүхэд багачууд, иргэд, залуучуудын ая тухтай чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцлийг шийдсэн байдлаар 2023 оны 07-р сарын 17-оос 08-р сарын 01-ний хугацаанд барьж байгууллаа.


Эл бичил цэцэрлэгийн хашааг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан дугуй цагираган хэлбэр бүхий хэлбэртэйгээр солонгын өнгөөр зохиомжилж шийдсэн ба 1,5,.., 2 м-ийн өндөр бүхий нийт 93 у.м хашааг угсарч, суурилууллаа.


Цэцэрлэгийн голд 8-ын тоо хэлбэр бүхий 218 м2 хэмжээ бүхий явган зам, бетонон талбайг байгуулж, түүний дээр 78 м2 зөөлөн (резинэн) талбайд олон гулсуурт цамхагт тоглоомыг байршуулсны дээр иргэдийн амрах сүүдрэвч 1 ш, дасгалын төхөөрөмж 4 ш, түшлэгт сандал 4 ш, хогын сав 3 ш-ийг тус зохимжит байршилд суулгаж тохижуулсан болно.


Энэхүү тохижилтын элемент бүхий 8-ын тоо бүхий орчныг тойруулан 70 ум ургамлан хашлагыг тарьж, түүнийг тойруулан 1.20 өргөн хэмжээ бүхий гүйлтийн замыг байгуулсан нь байгуулалтын хувьд онцлог юм.


Цэцэрлэгт хүрээлэнд нийт 35 ш нарс мод, 27 ш гоёлын бут сөөгийг суулгаж, нийт талбайг шинээр зүлэгжүүлж, бичил цэцэрлэгийг хүүхэд багачууд, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөөх хүсэл тэмүүлэл, мэргэжилтэн хамт олныхоо ажлын хурд, мэргэшлийн ур чадвараар хийж гүйцэтгэлээ.




bottom of page