top of page

Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлт

Үйличлгээний тухай

Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь тодорхой хуваарь, дуудлагын дагуу цуглуулж, ачиж, тээвэрлэж хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэж буулгах үйл ажиллагааг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэснээр хүний амьдралын орчныг тогтмол цэвэр, цэмцгэр байлгах эх үндсийг тогтмол бүрдүүлдэг.

Үйлчилгээний онцлог, давуу талууд

Орчин үеийн тоног төхөөрөмж: Бид үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд орчин үеийн тусгай зориулалтын компакт (өөрөө шахаж нягтаршуулдаг) болон тэвшээ буулгаж, үүрдэг зориулалтын авто машин техник, авто ачигчийг үйл ажиллагаандаа ашигладаг. 
Мэргэшсэн баг: Хог цуглуулалт, ачилт, тээвэрлэлтийн баг нь мэргэшсэн жолооч, оператор, ачигч ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон замын хөдөлгөөний мэргэжлийн сургалтуудад тогтмол хамруулж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд нь онцгой анхаарал хандуулдаг. 
Эко-нийгмийн хариуцлага: Бид тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.
Хоггүй, цэвэр орчин: Орон сууц, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэснээр иргэдийн амьдралын өдөр тутмын эрүүл, аюулгүй, эерэг орчныг бүрдүүлдэг. 
Зардлын үр ашигтай шийдэл: Бидний үйлчилгээний тогтмол хуваарь, мэргэшсэн хог тээврийн үйл ажиллагаа нь зардлыг тогтворжуулж, нийгмийн хүний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг нөлөөллөөрөө үлэмж үр ашгийг өгсөөр байна.
Чанарын баталгаа: ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.
 

Хамрах хүрээ

Тус компани нь СХД-ийн 25,38,42-р хорооны айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаа, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг дуудлага, хуваарийн дагуу бүрэн ачиж тээвэрлэж хэвшсэн.

Үйлчилгээний багцууд

Нийтийн орчны хог бохирдолгүй цэвэр байдал, эрүүл ахуйг хангах үйлчилгээний багцууд.

Багцын нэр
Багцын тайлбар
Багцын давтамж
Орон сууцны хог цуглуулалт
Хороолол, хотхон, гудамжны хогийг тогтмол хугацаанд ачиж, тээвэрлэн зайлуулах.
Долоо хоногт
Байгууллагын хог хаягдлын менежмент
Худалдааны төв, байгууллагын хог хаягдлыг тогтмол тээвэрлэж зайлуулах.
Өдөр бүр / Долоо хоногт
Аж үйлдвэрийн хог хаягдлын менежмент
Үйлдвэрийн хог хаягдлыг тусгайлан тээвэрлэх, устгах.
Захиалгаар
Барилгын хог тээвэрлэлт
Барилгын үлдэгдэл хог, шороо зөөвөрлөх үйлчилгээ.
Шаардлагатай үед
Дахин боловсруулах хаягдал цуглуулалт
Дахин боловсруулах боломжтой материалуудыг тусгайлан ангилан цуглуулах.
Сар бүр / Захиалгаар
Зөвлөгөө, мэргэшүүлсэн сургалт
Байгууллага, аж ахуйн нэгжид бие даан тогтмол цэвэолэгээ үйлчилгээгээ явуулах, цэвэр, цэмцгэр орчин нөхцлийг өөртөө бүрдүүлэхэд чиглэсэн мэргэшүүлсэн сургалт
Нэг удаа / Улирал тутам / Захиалгаар

Цомог

Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын зургуудтай танилцана уу.

AdobeStock_357905003 [Converted]-01.jpg

Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлт

bottom of page