top of page
green_city_150ppi.png

Ногоон байгууламжийн  арчлалт, цэцэрлэгжүүлэлт

Ногоон байгууламжийн арчлалт, цэцэрлэгжүүлэлт

Үйличлгээний тухай

Орчин үеийн хот суурин газрын хөгжлийн хөгжлийн ая тухтай, эко орчин болсон ногоон байгууламжит гудамж, цэцэрлэгүүдийн арчлалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг дэвшилтэт технологи, стандартуудыг баримталж мэргэжлийн баг хамт олон гүйцэтгэн ажиллаж байна.

 

Үйлчилгээний онцлог, давуу талууд

Орчин үеийн тоног төхөөрөмж: Бид үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд орчин үеийн цэцэрлэгжүүлэлтийн тусгай зориулалтын 20 гаруй багаж хэрэгсэл, техникийг ашиглаж байна. 
Мэргэшсэн баг: Цэцэрлэгчин ажилтнуудын баг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн сургалтуудад тогтмол хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. 
Эко-нийгмийн хариуцлага: Бид тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.
Иргэнд ээлтэй ногоон орчин: Ногоон байгууламжийн жилийн тогтмол арчлалтыг технологийн дагуу хийж гүйцэтгэснээр хүний амьдралын эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, өөдрөг төгс орчныг бүрдүүлж өгдөг.
Зардлын үр ашигтай шийдэл: Бидний үйлчилгээний тогтмол хуваарь, мэргэшсэн цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа нь зардлыг тогтворжуулж, нийгмийн хүний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг нөлөөллөөрөө үлэмж үр ашгийг өгсөөр байна.
Чанарын баталгаа: ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.
 

Хамрах хүрээ

Манай цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн инженер, цэцэрлэгчин ажилтнуудын баг орчин үеийн тусгай зориулалтын багаж хэрэгсэл, техниктэйгээр нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн 50-60 мянган м2 хүртэл талбайг хариуцаж, арчилгааны ажилбарыг гүйцэтгэж ажиллаж ирсэн бөгөөд иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудтай ч хамтран ажилладаг.

Үйлчилгээний багцууд

Нийтийн болон хувийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн үйлчилгээний багцууд

Багцын нэр
Багцын тайлбар
Багцын давтамж
Зүлэгжүүлэлт, арчилгаа
Зүлэг шинээр болон нөхөн тарих, ургуулах, тайрч тэгшлэх зэрэг үйлчилгээний багцууд
Технологийн хугацаанд/ Захиалгаар
Мод, бут сөөг тарилт
Мод, бут сөөг шинээр болон нөхөн тарих
Хавар, намар / Захиалгаар
Мод арчилгаа
Мод бутны тогоо гаргах, мод шуух, засаж хэлбэржүүлэх, цэвэрлэгээний огтлол хийх, шохойдох, дуслын шингэн залгах, бордох зэрэг цогц үйлчилгээ
Технологийн хугацаанд/ Захиалгаар
Цэцэрлэг сэргээн засварлалт
Орхигдсон эсвэл ашиглалт муудсан цэцэрлэгийг сэргээх, шинэчлэх.
Шаардлагатай үед
Усалгааны систем суурилуулалт, засвар
Орчин нөхцөлд тохирсон усны хэрэглээг оновчтой болгох, суурилуулах, засвар үйлчилгээ хийх
Нэг удаа / Захиалгаар
Хортон шавжнаас хамгаалах, урьдчилан сэргийлэх
Мод ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хортон шавьжнаас хамгаалах, сэргийлэх
Технологийн хугацаанд
Зөвлөгөө, мэргэшүүлсэн сургалт
Иргэн, аж ахуйн нэгжид бие даан ногоон байгууламжийн арчилгааны ажил явуулах боломжийг өөртөө олгоход чиглэсэн мэргэшүүлсэн зөвлөмж олгох, сургалт явуулах
Нэг удаа / Захиалгаар

Цомог

Ногоон байгууламжийн арчлалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын зургуудтай танилцана уу.

bottom of page