top of page

Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу MNS ISO 9001:2016, MNS ISO 45001:2018, MNS ISO 14001:2016 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ

  • Л.Моломжамц
  • Feb 2
  • 1 min read

“Охь Мандал" ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 45001:2018 Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, MNS ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцоог зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлал, цэцэрлэгжүүлэлт, хог хаягдлын ачилт тээвэрлэлт, мод үржүүлэг, гадна орчны тохижилтын үндсэн 5-н чиглэлээр 2021 оны 02-р сарын 10-аас 2022 оны 07-р сарын 02-ыг хүртэл, 1,6 жилийн хугацаанд амжилттай нэвтрүүлж ажиллалаа.


Энэхүү хугацаанд “Монголын стандарт, чанарын хүрээлэн”-тэй хамтран удирдлагын баг, ажилчдын төлөөлөл нийт 9-н хүний бүрэлдэхүүнтэйгээр 14 удаагийн, бүх ажилчдыг хамарсан 3 удаагийн сургалтаар нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх явцын мэдлэг ойлголтыг үе шаттайгаар авч, дотооддоо 15-н журам шинээр боловсруулан баталж, үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж ажиллаж байна.


Дээрх ажлын хүрээнд 2022 оны 7 сарын 03-04-ны өдрүүдэд НМТ-ны баталгаажуулах хөндлөнгийн аудитын баг 4-н хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдрийн турш ажиллаж “Охь Мандал” ХХК-ийн үйл ажиллагааны бүх чиглэл, явцын төвшинд хяналт тавьж MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 45001:2018 Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, MNS ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудад аудит хийж, үр дүнг баталгаажуулж шийдвэрлэлээ.




bottom of page