Гадна орчны тохижилт
Үйличлгээний тухай
Иргэдийн амьдрах орчныг сайжруулан хөгжүүлэх үйлст хувь нэмрийг оруулж төр болон хувийн хэвшлийн байгууллага, иргэнтэй хамтын ажиллагааны хүрээнд хатуу зөөлөн ландшафтын цогц шийдэл бүхий бичил цэцэрлэгүүдийг барьж байгуулах үйлчилгээг үзүүлэн ажиллахын зэрэгцээ явган зам талбай, асфальт болон бетонон зам талбай, зогсоол байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Үйлчилгээний онцлог, давуу талууд
Орчин үеийн тоног төхөөрөмж: Бид үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд тусгай зориулалтын багаж, техник хэрэгслийг ашигладаг.
Мэргэшсэн баг: Тохижилтын багын ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, мэргэжлийн сургалтуудад тогтмол хамруулж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг.
Эко-нийгмийн хариуцлага: Бид тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгодог.
Ая тухтай, шинэлэг орчин: Иргэдийн амьдралын ая тухтай, эрүүл аюулгүй орчныг шинэ тааламжтай дүр төрхөөр бүтээдэг.
Чанарын баталгаа: ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.
Хамрах хүрээ
Бид нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт гадна орчны тохижилтын иж бүрэн цогц ажлуудыг технологийн дагуу хийж гүйцэтгэдэг.
Үйлчилгээний багцууд
Олон нийтийн болон хувийн орчныг илүү үзэмжтэй, хэрэглээний хүртээмжтэй болгох ландшафт төлөвлөлт, байгуулалтын үйлчилгээний багцууд
Багцын нэр | Багцын тайлбар | Багцын давтамж |
---|---|---|
Стандарт тохижилтын багц | Үндсэн/энгийн загвар бүхий тохижилт, мод, цэцэг тарих, зүлэг суулгах | Нэг удаа |
Хотын цэцэрлэгт хүрээлэн тохижуулах | Гадна талбайг явган хүний зам, суудал, гэрэлтүүлгээр сайжруулах | Нэг удаа / Улирал тутам |
Байгальд ээлтэй тохижилт | Байгалийн ургамал, ус бага ашиглах цэцэрлэг, экосистемд ээлтэй шийдэл | Нэг удаа |
Байгууллагын гадна тохижилт | Оффис, худалдааны төвүүдийн орчныг гоёмсог болгох тохижилт | Захиалгаар |
Гадна орчны иж бүрэн шинэчлэл | Зам, усан оргилуур, хашаа, явган хүний гарц зэрэг элементүүд бүхий ландшафтын сайжруулалт | Нэг удаа |
Цомог
Гадна орчны тохижилтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын зургуудтай танилцана уу.

![AdobeStock_615346349 [Converted]-01.jpg](https://static.wixstatic.com/media/8bcfe8_10cf26410190456a983be11c6696eda2~mv2.jpg/v1/fill/w_980,h_484,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/AdobeStock_615346349%20%5BConverted%5D-01.jpg)